БИДНИЙ ТУХАЙ

Таны мартагдашгүй дурсамжийг бид бүтээнэ

Алсын хараа:

Бидний ойрын 3 жилд Хөвсгөл нуурын хамгийн сайн үйлчилгээтэй, тансаг зэрэглэлийн ресорт болох

Бидний зорилго:

Хөвсгөл нууранд зорьж ирэх гадаад, дотоодын жуулчдад сэтгэлд хүрсэн тав тухтай, тансаг, мэргэжлийн үйлчилгээг хүргэх

Биднийг сонгох шалтгаан:

-          Байгальд хор нөлөөгүй шинэлэг  үйлчилгээг нэвтрүүлсэн:

-          Ойр орчмын уул, усны ан амьтны амгалан орших нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс оройн 10 цагаас хойш дуу чимээ гаргасан үйл ажиллагааг явуулдаггүй

-          Хатуу, шингэн хог хаягдлыг нэг талдаа 45 км-н зайд зориулалтын хогийн талбайд ангилан хаяж байгаль орчноо бохирдлоос сэргийлдэг

-          Улаанбаатар хотоос мэргэжлийн харуул хамгаалалтын компанийн ажилтанг 24 цагаар байршуулж, зочдын аюулгүй байдлыг хамгаалдаг

-          Ажилчдыг орон нутгаас сонгон, сургаж бэлтгэн мэргэжлийн хамт олон болгон ажиллуулж орон нутгийн иргэдийг чадавхижуулдаг

-          Орон нутгийн иргэдийг дэмжих зорилгоор мах, сүү, жимс, ногоог иргэдээс худалдан авдаг

-          Бүх өрөө, гэрт утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлсэн

-          Хөвсгөл нуурын баруун эргийн хамгийн хойд үзүүрийн бааз тул авто техникийн хөдөлгөөн,  олны хөлөөс зайтай нам гүм орчинтой